УИХ-ын гишүүд Ж.Баярмаа, Д.Ганбат нарын санаачилсан Харбины гэрээг шалгах хороо байгуулах тухай тогтоолын төслийг парламент хэлэлцсэн ч олонхийн дэмжлэг авч чадсангүй. Гэсэн ч уг саналд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дэмжсэн байр суурь илэрхийлсэн нь шүүмжлэл дагуулж, зарим хэвлэл үүнийг дипломат ёсны ноцтой алдаа хэмээн үзжээ.
Гадаад харилцааны сайд нь улсын гадаад бодлогын нүүр царай, Засгийн газрынхаа байгуулсан олон улсын гэрээ, байр суурийг хамгаалах үүрэгтэй албан тушаал. Гэтэл сайд өөрийн ажилласан Засгийн газрын гэрээтэй зөрчилдөх байр суурь илэрхийлсэн нь дипломат зарчимд нийцэхгүй үйлдэл гэж шүүмжлэгдэж байна.
Мөн энэ асуудал гадаад талын анхааралд орж болзошгүй бөгөөд, ялангуяа БНХАУ-тай харилцах харилцаанд сөрөг нөлөө үзүүлж мэдэх эрсдэлтэй гэж үзэж байна. Монголын эдийн засаг экспорт, тэр дундаа нүүрс, зэсийн борлуулалтаас ихээхэн хамааралтай тул ийм төрлийн улстөржилт нь эдийн засагт ч хүндрэл үүсгэж болзошгүйг анхааруулжээ.
Иймд гадаад бодлоготой холбоотой эмзэг асуудалд мэргэжлийн, нягт нямбай хандах шаардлагатайг онцолж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна