А.Үйлстөгөлдөр: Хууль батлагдсанаар төрийн алба илүү нээлттэй, ил тод, хариуцлагатай болох эрх зүйн суурь нөхцөл бүрдэнэ

Admin
2026/04/16

Өнөөдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар ёс зүй, хариуцлагатай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн 56.4 хувийн саналаар дэмжсэн юм. 

Тэгвэл энэ тухайд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр: "Монгол Улсын түүхэнд анх удаа ёс зүй, хариуцлагын асуудал парламентын босго давж, бодитоор хэлэлцэгдэх шатандаа орж байна. Энэ хууль батлагдсанаар төрийн алба илүү нээлттэй, ил тод, хариуцлагатай болох эрх зүйн суурь нөхцөл бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар гишүүдийн 56.4 хувь нь гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ" гэв. 



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна