Улаанбаатар хотод энэ мэт ашиглалтад ордоггүй барилгын балгас барьчхаад, цаасан дээр гэрээ хийсэн болчхоод иргэдийг цаг хугацаа эдийн засаг сэтгэл санаагаар хохироох асуудал гарч, хэрээс хэтэрлээ.
Нэгхэн жишээ татахад таван жилийн өмнө БЗД-ийн 38-р хороонд байрлах Баганат хорооллын 38-р блокийн байр баригдах гэж байгаа гэж Баганат өргөө ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Мөнгөн саран хас” ХХК иргэдээс мөнгийг нь аваад захиалга авч эхэлжээ. Иргэд ч улсын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан, Баганат өргөө ХХК-д итгэж зарим нь гэрээ хийн урьдчилгаа 40-125 сая, зарим нь байртай болох хүслээр сар бүр гэрээний дагуу тодорхой дүнгээр төлөлтөө өгсөөр иржээ. Гэтэл одоог хүртэл тухайн байр ашиглалтад ороогүй төдийгүй 112 айлын байрыг 200 гаруй хүнд давхардуулж заржээ. Ингээд өдгөө “Баганат өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир нь өөрийн багын найз гэх Т.Билгүүний “Мөнгөн саран хас” ХХК- ыг туслан гүйцэтгэгчээр сонгож цаасан дээрх барилгыг зарсны төлөөсөнд захиалагч иргэд эхнээсээ гэр бүлээсээ салж, ахмад настнууд нь хүний гэрт толгой хорогдож, залуус нь байр түрээсэлж амьдарч, цаг хугацаа эдийн засгаараа хохирч байна.
Энэ мэтчилэн Монголд цементэн хундам цутгаад цаасан дээр барилга бариад бусдыг луйвардах асуудал хэрээс хэтэрч байгаа ч хэн ч хохирогчдыг тоодоггүй гэхэд хилсдэхгүй. Ялангуяа цагдаа, прокурор, шүүхийн байгууллага барилгын луйварчдын хэргийг сунжруулж, сул чөлөөтэй явуулснаар илүү олон хохирогч үүсэх нөхцөлийг бүрдүүлсээр байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна