Их зохиолч Д.Пүрэвдоржийн шүлгийг реппер Roockie зөвшөөрөлгүй ашигласан гэв

А.Булганчимэг
2026/04/16

Дуучин, реппер Roockie-ийн “Hurim” нэртэй уран бүтээлийн үг нь 1964 онд яруу найрагч Д.Пүрэвдоржийн бичсэн “Хайргүй гэвэл би яана” нэртэй шүлгийг шууд хуулсан байна. Ингэхдээ их зохиолч Д.Пүрэвдоржийн ар гэрээс зөвшөөрөл аваагүй, нэрийг нь дурдаагүй зэрэг нь оюуны өмчийг зөрчиж байна гэдгийг түүний үр хүүхдүүд хэлж байна. Д.Пүрэвдоржийн охин Нямцэцэг, “Хамгийн сүүлд 2018 онд хэвлэгдсэн ном дээр энэ шүлэг байгаа. Бидэнтэй холбогдож зөвшөөрөл авсан юм байхгүй. Бусад хүмүүс зохиол бүтээлдээ оруулахдаа асуудаг л даа. Тэгээд хамтраад ажилдаг. Гэтэл энэ дуу дээр авчихсан байна” гэв.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна