Куба улсад явуулж болзошгүй цэргийн ажиллагаанд бэлтгэх удирдамжийг Пентагон гаргажээ. Энэ талаар холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр USA Today мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Куба улсын нутаг дэвсгэр рүү довтлох тушаал өгвөл ажиллагаа явуулахад бэлэн байх зорилгоор дээрх удирдамжийг гаргажээ. Өмнө нь, 04 дүгээр сарын 13-ны өдөр Доналд Трамп мэдэгдэл хийхдээ Ираныг тойрсон нөхцөл байдлыг шийдвэрлэсний дараа "Куба руу анхаарлаа хандуулж магадгүй" хэмээн онцолж байлаа.
Эх сурвалж: USA Today, BBC
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна