Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэж байна.
Насанд хүрээгүй З.Э, Б.М нар нь бүлэглэн 2024 оны зургаадугаар сарын 2-ны өдөр насанд хүрээгүй хоёр хохирогчийг хууран мэхэлж, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт аваачиж, найзтай нь харилцсан гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж, зодож, хувцсыг нь тайлуулж, зургийг нь цахим орчимд тавина гэж сүрдүүлж, заналхийлсэн үндэслэлээр шүүхээс З.Э, Б.М нарыг гэм буруутайд тооцож, тус бүрд нь 2 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулж, хохирогч нарт учирсан хохиролд 8 сая төгрөгийн хохирол төлүүлж шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна