Монголын Либертари нам албан ёсоор байгуулагдаж Дээд шүүхэд бүртгэсэн талаар үүсгэн байгуулагч, комедиан Д.Амартүвшин өөрийн сошиал хуудаснаа өнөөдөр зарлалаа.
Тэрбээр, “Монголд Либертари Нам албан ёсоор байгуулагдаж Дээд шүүхэд бүртгэгдлээ. 4 жил уйгагүй үзлээ” гэж бичжээ. Д.Амартүвшингийн хувьд “Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай өргөгдлийг 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр Улсын дээд шүүхэд өгч байсан билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна