Хаврын чуулган эхлэсэн энэ өдөр УИХ дахь АН-ын бүлэг улс төрийн шинэ байр сууриа илэрхийллээ. Тодруулбал, тэд УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй гэсэн үндэслэлээр МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
Мөн ЗГ-ыг огцруулах албан бичгийн талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "ЗГ-ыг огцруулах бичигт АН-ын 42 гишүүнээс 36 нь гарын үсэг зураад чуулган хааж байсан. Огцруулах бичигт нэмж гарын үсэг зурж болно шүү" гэлээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна