УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр эхлэлээ. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр “Би урьд нь сайдын ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байсан. Ордны коридорт зогсоод яагаад өргөдөл өгснөө тайлбарлахад төвөгтэй байна. Ойрын өдрүүдэд тоо баримттай тайлбар өгнө. Надад ямар ч шахалт өгөөгүй, өөрийнхөө хүсэлтээр хүсэлтээ өгсөн. Гурван жид хагас эрчим хүчний сайдаар ажилласан учраас ядаж нэг цаг тайлбар хийх байх. Би өөрийгөө сайн муу гэж дүгнэх нь ёс зүйгүй. Ямар салбар хүлээж аваад ямар байдалтай хүлээлгэж өгч байгаа талаараа мэдээлэл өгнө”гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна