О.Цогтгэрэл: Ардчилсан нам өнгөрсөн 10 жилийг авлигажуулсан 10 жил гэж нэрлэж байна

Admin
2026/03/12

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4/11" мэдээллийн цагаараа цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "10 дахь жилдээ нэг улс төрийн хүчин дангаар засаглаж байна. Энэ 10 жилийг бид авлигажуулсан 10 жил гэж нэрлэж байна. Ардын нам авилгатай тэмцээд байгаа юм бол яагаад авилгал чинь өсөөд байгаа юм. Дүр эсгэсэн авлигатай тэмцлээ одоо боль. 10 Жилийн өмнө төрийг худалдах гэмт хэрэг үйлдэж байсан Ц.Сандуй Ардын намын зөвлөх хийж байгаа юм байна. Төрийг 6 их наядаар худалдаж авах зөвлөгөө өгөх гэж байгаа юм уу? Хэдэн их наядын авлигад холбогдсон ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбат гэж хүнийг Ардын нам авчирч байгаа юм байна. Энэ авлигатай тэмцэх зам мөн үү?" гэсэн юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна