Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг холбогдох сайд нар танилцуулах үеэр Боловсролын сайд П.Наранбаяр сургуулийн орчинд цахим орчинг хязгаарлахтай холбоотой анхдагч хуулийн төслийг боловсруулсан талаараа мэдээллээ. Тэрбээр "Багш нарыг фэйсбүүк ашиглан эцэг, эх сурагчидтайгаа харьцахгүй байх хязгаарлалтыг хуулиар хийж өгнө. Сургуулийн орчинд эцэг эх, сурагчидтай шууд харилцах платформ, аппликейшнууд 900 сургуульд нэвтэрсэн" гэлээ.
Мөн "Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн 14-өөс дээш насны хүүхдийг өмөөрөөд байх шалтгаан байхгүй. Эрүүгийн шинжтэй бол хэргийг нь цагдаагаар шийдвэрлүүлэх ёстой. Асуудал үүссэн сургуулиудын сэтгэлзүйч, нийгмийн ажилтнуудыг харахад ажил, мэргэжилдээ эзэн болсон байдал нь эргэлзээтэй харагдаж байна. Эдгээр сургуулиуд дээр сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, анги удирдсан багшийн хамтын ажиллагаа байхгүй байна" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна