“IZ" буюу Г.Ирээдүй УИХ-ын даргын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөх болжээ

Admin
2026/03/11

Олон нийтэд "IZ" нэрээр танигдсан Г.Ирээдүй УИХ-ын дарга Н.Учралын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдсон байна.

Тэрбээр 2024 оны 11-р сард Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралын зөвлөхөөр томилогдсон. Энэ албан тушаалд байх хугацаандаа залуучуудын оролцооны бодлого, төрийн харилцаа, дижитал харилцааны шинэчлэлийн чиглэлд ажилласан байна.

Мөн 2025 оны 6-р сард Н.Учрал Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдсоноор Г.Ирээдүй зөвлөхийн ажлаа үргэлжлүүлж, эдийн засгийн бодлогын стратеги, олон улсын имидж бүрдүүлэлт болон салбар хоорондын залуучуудын санаачилгыг уялдуулах үүрэг гүйцэтгэжээ.

Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын зөвлөхөөр улиран томилогдсон аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна