"Зэс Эрдэнийн хувь" компанийн захирал Э.Батбаяр хувьцааны мөнгийг санхүүгийн аргаар луйвардаж авсан"

Admin
2026/02/13

Орхон аймагт зэсийн овоолго ашигладаг “Зэс Эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс АТГ-ын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

“Э.Батбаяр нь санхүүгийн аргаар олон мянган иргэдээс 30 гаруй тэрбум төгрөгийг шамшигдуулсан нь маш том факт. 25 мянган хувьцаа эзэмшигчдэд хувьцааны өгөөж гэж дор хаяж 1.8 сая төгрөгийн өгөөж өгөх ёстойгоос 100 мянган төгрөг тараах гэж байх шиг байна. Санхүүгийн аргаар ингэж луйвардаж байгаа нь цэвэр мөлжлөг. 6000-7000 хувьцаа эзэмшигчэд гарын үсэг зураад Э.Батбаярыг АТГ-д өгч байна. Бид буцахгүй. Э.Батбаяр захирал таны гэр бүлийг чинээлэг, хөрөнгөтэй болгох гэж бид 15 жил дэнчин тавьж явсан юм биш. Тиймээс 30 тэрбум төгрөг шамшигдуулчихаад нүүр бууруулж болохгүй. Эргэж ирж тайлбар хийхийг шаардаж байна. Мөнгө мөртэй гэдэг юм шүү. Биднийг зурагтаар харж байгаа байх. Орхон аймгийн 25 мянган иргэн байгаа. Хувьцаагаа аав ээжээсээ хүүхдүүд нь авна гэхээр нийт хувьцаа эзэмшигч нь 42 мянга болсон байна лээ. Тиймээс “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчдэд хувьцааны ашгийг нь өг. Энэ олон хүмүүс эцсээ хүртэл явна. Яахаас ч буцахгүй” гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна