Э.Бат-Амгалан: Манай дүүгийн компани сонгуулиар хуулийн хүрээнд 30 сая төгрөгийн хандив надад өгсөн

Admin
2026/02/11

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарын хамаарал бүхий хүмүүсийг хамтатган гадаадын компанийн мөнгийг завшсан асуудлаар хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар мэдээлэл гараад буй. Тэгвэл эл асуудлаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан дахин тайлбар өгөв.

Тэрбээр "Надтай холбоотой гүтгэн харлуулж буй асуудлаар хуулийн байгууллагад хандаж байна. "Би Эй Ти девелопмент партнерс" бол манай дүүгийн компани. Сонгуулиар хуулийн хүрээнд 30 сая төгрөгийн хандив надад өгсөн. Замтай холбоотой компаниас мөнгө авсан зүйл байхгүй гэдгийг мэдэгдье" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна