Жил бүр гэгээн хайрын валентиний өдөр дуучин Чойжоо тоглолт хийж, хосуудын баярт өнгө нэмдэг билээ. Энэ жил тэрбээр уламжлалт ёсоор хоёрдугаар сарын 14-нд дуучин Чойжоо “Unplugged” live concert-оо хийх юм, Unplugged тоглолт гэдэг нь чанга хөгжим, техник эффектээс илүү амьд хөгжим, цэвэр дуугаралтад төвлөрсөн тоглолт юм. Тайзан дээрх хөгжимчин, танхим дахь үзэгч хоёрын хооронд зай ойртож, дуу, эгшиг, сэтгэл хөдлөлд шууд хүрдэг тоглолт билээ. Чойжоо “Unplugged” live concert-ийн тайзнаа дуучин Мишээл, Хонх, Compass хамтлаг хүрэлцэн ирж, эгшигт аялгуугаа үзэгч олонд хүргэх юм. Түүнчлэн “Unplugged” live concert-ийн тасалбар авах хүн бүрд дараах урамшууллыг олгохоор боллоо. Тодруулбал, Tino апп-ын хэрэглэгч 20% хямдралтай үнээр тасалбар авах, тоглолтын бугуйвчаа үзүүлэн CANTÊ night club-руу үнэгүй нэвтрэх, Тоглолтын турш wine & canvas, photobooth-оос эхлээд 10+ болзооны тусгай цэг таны валентинд өнгө, уур амьсгал, романтик мэдрэмж нэмэх, Dately хөгжөөнт тоглоом болох болно.
Хөгжим эгшиглэж, дарс хундагалж, харц бүхнийг илэрхийлэх орой хамтдаа уулзацгаая. Гар утсаа унтрааж, хором бүрийг хайрттайгаа мэдрээрэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна