Өнгөрсөн долоо хоногт цахим хэрэглэгч “Саруул” захаас нэг кг үхрийн махыг 37500 төгрөгөөр худалдаж авсан баримтаа нийтэлсэн нь олны анхаарлыг татав. Иргэд ч цахим сүлжээнд үхрийн махны үнэ 30 мянгад хүрсэн гэж мэдээлж буй.
Иймд бид “Хүчит шонхор”, Баянхошууд байрлах “21 аймгийн малчид мах худалдаалах төв”-д очин мах хэдэн төгрөгөөр худалдаалж буй болон, хэрэв махны үнэ нэмэгдсэн бол юунаас болж нэмэгдсэнийг бид сурвалжиллаа.
Өвөл нэгдүгээр сард тус захад малчид олноороо ирж мах аа зарж байсан. Гэтэл өнөөдөр хашаанд нь хоёрхон малчны машин мах аа гаргаж, ил хул байв. Хамгийн эхэнд махны үнийг сураглав. Ингэхэд, Баянхошуунд байрлах 21 аймгийн малчид мах худалдаалах төвд өнөөдрийн байдлаар
Хонины цул мах- 24000, ястай мах- 21500
Үхрийн цул мах-28000-29000, ястай мах-24500
Ямааны цул мах-17000, ястай мах-14000
Адууны цул мах-17000, ястай мах-15000 төгрөгөөр худаалж байлаа.
Харин Хүчит шонхор захад махны үнэ малчдын захаас 1000-3000 төгрөгөөр үнэтэй худалдаалж байна. Бусад жижиг худалдааны төв, “Саруул” захад нэг кг үхрийн мах 37500 төгрөгт хүрсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ нь сүүлийн гурван сарын хугацаанд буюу өвлөөс хойш үхрийн махны үнэ 10-11 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм. Чухам юуны учир махны үнэ ингэж өссөнийг малчид, худалдаачид ингэж тайлбарлаж байна.





Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна