​ “SpaceX” компани хиймэл оюуны “xAI”-ийг худалдан авснаар Илон Маскийн хоёр компани албан ёсоор нэгдлээ

Admin
2026/02/03

 “SpaceX” компани хиймэл оюуны “xAI”-ийг худалдан авснаар Илон Маскийн хоёр компани албан ёсоор нэгдсэнээ зарлалаа. Энэ нь хиймэл оюун болон сансар судлалын салбарт ноёрхохыг зорьж буй Илон Маскийн хувьд зардал ихтэй амбицуудаа нэгтгэсэн чухал алхам юм.

Хэлцлийн дагуу “SpaceX”-ийн үнэлгээ нэг их наяд ам.доллар бол “xAI”-ийн үнэлгээ 250 тэрбум ам.доллар байсан ч нэгдсэн компанийн үнэлгээ нь 1.25 их наяд ам.доллар хүрээд байна. Нэгж хувьцаа нь 526.5 ам.долларын үнэлгээтэй байна гэж эх сурвалж мэдээлжээ.

Нэгдүгээр сард явуулсан санхүүжилтийн үе шатын дараа “xAI”-ийн үнэлгээ 230 тэрбум ам.доллар хүрсэн байна.

Харин “SpaceX” 12 дугаар сард хувьцаагаа борлуулах төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхээр байсан бөгөөд зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 800 тэрбум ам.доллароор хэмжигдэж буйг “Bloomberg” мэдээлж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна