Хятад улсын хамгийн том бөөний худалдааны захууд байрладаг Ивү хотод цагаан сарын баярын өмнөхөн энэ үеэр нэгэн чихмэл тоглоом санаандгүй тренд болж, их хэмжээгээр худалдаалагдах болжээ.
Энэ бол улаан өнгөтэй, хүзүүтэй алтан хонх зүүсэн, урвагар царайтай морин чихмэл тоглоом юм. Тав хоногийн өмнө интернэт хэрэглэгчдийн дунд тухайн чихмэл тоглоомын зар байршиж, тренд болох болжээ. Учир нь уг чихмэл тоглоомыг олон нийт “уйланхай морь” гэж нэрийдэж байгаа ч анхны загвар нь инээж байгаа төрхтэй байсан бөгөөд үйлдвэрийн алдаанаас болж ийм урвагар царайтай болсон байна. Гэвч хэрэглэгчид үйлдвэрийн алдаатай загварыг илүү их худалдан авахыг хүсжээ. Тухайн чихмэлийн амыг үйлдвэрийн нэгэн ажилтан санаандгүй доош харуулж оёсон байна. Улмаар Happy sister дэлгүүрийн эзэн Жан Хуокинг үйлдвэрийн алдааг хэрэглэгчдэд тайлбарлаж, уучлалт хүсэн тоглоомыг буцаан авч, мөнгийг нь шилжүүлэх гэсэн ч ихэнх худалдан авагчид буцаахаас татгалзсан байна. Ингээд инээсэн морины чихмэл тоглоомоос урвагар царайтай нь илүү эрэлттэй байсан тул дэлгүүрийн эзэн Жан Хуокинг үйлдвэрийн алдаатай загварыг үргэлжлүүлэн хийхээр шийдэж, зах зээлд амжилттай борлуулж байна.
Поп мартын ярзгар шүдтэй лабубу дэлхийн зах зээлийг шуугиулсан нь сүүлийн жилүүдэд хэрэглэгчид муухай царайтай тоглоомыг илүү сонирхон худалдан авах чиг хандлагатай болсныг харуулж байгаа. Урвагар царайтай улаан морины чихмэл тоглоом саяхан ингэж тренд болсон нь зах зээлийн энэхүү чиг хандлагыг дахин батлан харууллаа.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна