Ройтерс: Монголын хилийн ойролцоо Хятад улс 100 гаруй баллистик пуужин байрлуулсан байх магадлалтай

Admin
2025/12/23

АНУ-ын Батлан хамгаалах яам Хятад улс Монголын хилийн ойролцоох цэргийн баазуудад 100 гаруй тив хоорондын баллистик пуужин (ICBM) байрлуулсан байх магадлалтай гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны тайланд дурджээ.

АНУ-ын Батлан хамгаалах яам Конгресст өргөн барихаас өмнө бэлтгэсэн "Хятадын цэргийн хүчний тайлан"-ны төслийг хүлээн авсны дараа Ройтерс агентлаг өчигдөр энэ тухай мэдээллээ. Уг тайланд Хятад улс Монголтой хиллэдэг хилийн ойролцоох цөмийн байгууламжийн талбайд 100 гаруй хатуу түлшээр ажилладаг DF-31 ICBM пуужин  байрлуулсан байх магадлалтай гэж дурджээ. Эдгээр нь АНУ-ын эх газар болон Номхон далай дахь АНУ-ын цэргийн баазуудад шууд аюул учруулж болзошгүй гэв. Пентагон өмнө нь ийм талбай байгаа талаар мэдээлсэн боловч хэдэн пуужин байрлуулсан талаар мэдээллэж байгаагүй юм.  

Тус тайланд Хятадын цөмийн цэнэгт хошууны тоо одоогоор 600 орчим байгаа бөгөөд 2030 он гэхэд 1000-аас давна гэж таамаглаж байсан. Мөн "Хятад улс олон улсын зэвсгийн хяналтын хэлэлцүүлэгт оролцох хүсэлгүй байгаагаа харуулсан" гэж дурдсан бөгөөд "Бээжин зэвсгийн хяналтын цогц хэлэлцээрт орох магадлал маш бага" гэж үнэлжээ.

 АНУ-ын Батлан хамгаалах яам Си Зиньпиний удирдсан пуужингийн хүчин болон батлан хамгаалах салбарыг чиглэсэн авлигыг устгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэхүү цэвэрлэгээ нь богино хугацаанд хүчний ажиллагаанд нөлөөлж болох ч урт хугацаанд үр ашгийг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй гэж мэдэгдэв.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна