Өвлийн Олимпын галт бамбарын буухиа Ром хотоос эхэллээ

Admin
2025/12/08

Итали улс 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн чухал уламжлалын нэг болох галт бамбарын буухиагаа албан ёсоор эхлүүллээ. Тодруулбал, Бямба гаригт (2025.12.06) Ром хотоос эхэлж, Италийн нийслэл даяар баярын уур амьсгал бүрдэв. Эл үеэр олон мянган хүн түүхэн мөчийг биечлэн үзэхээр цугласан юм. Олимпын галыг уламжлал ёсоор Грекийн Олимпиа хотод арваннэгдүгээр сард асаасан бөгөөд тусгайлан зохион байгуулсан арга хэмжээн дор өнгөрөгч Пүрэв гаригт Итали улс руу авчирсан байна.

Ром хот дахь буухиаг эхлүүлсэн анхны тамирчин нь Италийн нэрт усанд сэлэгч, олимпын аварга Грегорио Палтриниери байна.

Галт бамбарыг дамжуулах тамирчдын тоонд Италийн шинэ үеийн спортын домгууд багтжээ. Тэдний дунд 2021 оны Токиогийн олимпын алтан медальтан, өндрийн харайлтын аварга Жанмарко Тамбери ч байв. Тэрбээр “Олимпын галыг барин гүйх нь зүгээр нэг спортын үйл явдал бус, миний хувьд эх орондоо эргэн өгч буй хүндтэй үүрэг юм” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.

Галт бамбарын аялал нийтдээ хэдэн сарын турш үргэлжилж, 2026 оны хоёрдугаар сарын 6-нд Милан хотод болох нээлтийн ёслолын үеэр олимпын гол алтан тогоонд асаагдана. Ингэснээр Олон улсын олимпын хөдөлгөөн, спортын эв нэгдлийг бэлгэдсэн галт бамбар Итали улсад дүрэлзэх түүхэн мөч тохиох юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна