ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Энэтхэгт айлчилж байна

Admin
2025/12/05

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгт ирлээ. Орос-Украины дайныг дуусгах энхийн хэлэлцээ эхэлсэн үед Шинэ Дели хотод хүрэлцэн ирэв.  Тэрээр дөрвөн жилийн дараа Энэтхэгт дахин айлчилж байна. Путин, Нарендра Моди нар ямар яриа хэлэлцээ хийхийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.  АНУ Энэтхэгт шахалт үзүүлэн, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн авахгүй байхыг анхааруулдаг юм. Энэтхэгийн эрх баригчид энэ хүсэлтийг хэрэгжүүлээгүй тул АНУ оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хоригоо өнгөрсөн сараас чангатгасан. Иймээс ОХУ-ын Энэтхэгт нийлүүлдэг нефтийн импорт ихээхэн буурчээ.        Иймд хоёр улсын төрийн тэргүүнүүд энэ сэдвийг хөндөж болзошгүй. Мөн Энэтхэг ОХУ-аас бордоо худалдан авдаг байна. New Yok Times сонин "Путин энэ айлчлалаараа дэлхий нийтэд олон улсад нөлөөтэй хамтрагчтай гэдгээ харуулахыг зорьж байна" гэжээ. 

Удирдагчдын ярилцах бас нэг асуудал нь Энэтхэгт ОХУ-ын дэмжлэгээр барих атомын цахилгаан станцын төсөл юм.  Украины дайны дараа ОХУ ажиллах хүчний хомстолд оржээ. Тус улсын бизнес эрхлэгчид энэтхэгээс ажилтан авах хүсэлтэй байна.       

Ерөнхийлөгч Путин, Ерөнхий сайд Моди нар өнгөрсөн есдүгээр сард Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний хурлын үеэр уулзжээ. Мөн Нарендра Моди өнгөрсөн онд Москвад айлчилсан байна. Тэрээр барууны орнууд болон ОХУ-тай тогтоосон харилцаагаа тэнцвэртэй байлгахад ихээхэн анхаардаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна