Ерөнхий сайд Г.Занданшатарт өчигдөр /2025.12.02/ ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх таван хувилбарыг танилцуулсны эцэст бүгдэд нь тэгш 80 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрт хүрчээ. Энэ талаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Ерөнхий сайдад таван хувилбараа танилцуулаад 474.7 тэрбум төгрөгийг бүх ахмаддаа хуваагаад тэтгэвэр авагч бүр дээр 80 мянган төгрөг нэмэх энэ хувилбарыг сонгосон. Энэ нь шударга байдлыг хангана. Ирэх 2026 онд 537 мянган ахмад тэтгэвэр авах судалгаа гарсан” гэлээ.
Засгийн газраас 2026 онд ахмад настны тэтгэврийг 6 хувиар нэмэхээр ирэх оны төсөвт тусгасан байсныг УИХ дээр ярилцаад 8 хувиар нэмэгдүүлэхээр болж шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор 2026 оны төсөвт 474.7 тэрбум төгрөг суулгаж өгсөн юм. Ерөнхий сайд Г.Занданшатар “Бага тэтгэвэр авдаг ахмадын тэтгэврийг түлхүү нэмэх бодлого барьж байна” гэж мэдэгдсэн. Гэвч салбар яамнаас таван хувилбар танилцуулсны эцэст бүх ахмад настны тэтгэврийг ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс тус бүр 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна