Өнгөрсөн мягмар гарагт /2025.12.02/ автобусанд лимбэ тоглож байгаа залуугийн богино бичлэг цахим сүлжээнд түгж их хандалт авсан юм.
Түүнийг С.Мөнх-Эрдэнэ гэдэг бөгөөд СУИС-ийг хөгжимчний мэргэжлээр сурч төгсөн одоо Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын “Эртний цуурай” хамтлагийн гоцлол хөгжимчнөөр ажилладаг, СТА цолтой. Тэрбээр сонирхлоороо олон нийтийн газар лимбэ тоглож, бичлэгээ цахим сүлжээнд байршуулж контент хийгээд дөрвөн сарын хугацаа өнгөрчээ. С.Мөнх-Эрдэнэ контент хийх болсон шалтгаанаа “ Хүн хөгжим сонсоод тайтгарч, сэтгэл санаанд эергээр нөлөөлдөг. Нийгэмд бага ч гэсэн гэрэл түгээхээр олон нийтийн газар лимбэ тоглодог контент хийдэг болсон” гэж ярьж байлаа. Аsu.mn сайт лимбэчин СТА С.Мөнх-Эрдэнэтэй товчхон ярилцлаа. Түүний ярилцлагыг бүрэн эхээр доор байрлах бичлэгээс хүлээн авч үзнэ үү.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна