NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болсноо зарлалаа

Admin
2025/12/03

"Physical Asia" шоуны үеэр Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр Солонгосын багийг Монголд урьсан бөгөөд Солонгосын багийн ахлагч Ким Дунхён шоунд ялбал Монголд очно хэмээн амласан билээ. Ийнхүү тэд амласан ёсоор Монголд дахин уулзаж, үзэгчдэд шоуны шинэ өнгө төрхийг харуулах аж.

Нэвтрүүлэгт Солонгосын багийн Ким Дунхён, Амотти нар оролцох бол Монголын багаас Б.Орхонбаяр, Э.Лхагва-Очир нар оролцоно гэжээ. Уг нэвтрүүлэг нийт 4 ангитай байх бөгөөд эхний 1, 2-р анги нь арванхоёрдугаар сарын 24-нд, 3, 4-р анги нь арванхоёрдугаар сарын 31-нд Netflix дээр цацагдана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна