АМУГТ Э.Цэндбаатар тэргүүтэй монгол боксчид оролцож буй дэлхийн аварга өнөөдөр эхэлнэ.НЭУ-ын Дубай хотод өнөөдөр насанд хүрэгчдийн боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. ОХУ-ын иргэн Умар Кремлевийн удирддаг Олон улсын боксын холбоо (IBA)-ноос зохион байгуулж буй энэ тэмцээнд 100 гаруй улсын боксчид нийт 13 жинд хурд, хүч, ур чадвараа сорино.
Манай улсаас уг тэмцээнд Гавьяат тамирчин Э.Цэндбаатар тэргүүтэй 6 боксчин оролцож байна. Тэднийг Олон улсын боксын холбооны 1 одтой дасгалжуулагч Х.Хайнар удирдаж буй аж.
Тэмцээнд өрсөлдөх Монголын тамирчид
Тэмцээн арванхоёрдугаар сарын 2-13-ны хооронд болно. Өнөөдөр техникийн зөвлөгөөн, нээлт болов. Тулаан маргааш эхэлнэ. ДАШТ-ий шагналын сан 8 сая 320 мянган доллар. Жин тус бүрт түрүүлсэн боксчин 300 мянган ам.доллар, хоёрдугаар байр эзэлсэн нь 150 мянган ам.доллар, гуравдугаар байрын шагналтан 75 мянган ам.доллароор шагнуулна. Дөрөвдүгээр байр эзэлбэл 20 мянга, тавдугаар байрт шалгарвал 10 мянган ам.доллароор урамшуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна