Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан өнөөдөр болно

Admin
2025/11/21

Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар  ээлжит тулаанаа энэ баасан гаригт /2025.11.21/ буюу Монгол бахархлын өдрөөр хийнэ. 

Тэрбээр 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Мексикийн боксчин Brandon Abenamar León Benítez-тэй тулалдах байсан ч өрсөлдөгч нь визийн асуудлаас болж тэмцээнд оролцох боломжгүй болсон юм.
Э.Цэндбаатарын шинэ өрсөлдөгч нь Мексикийн мэргэжлийн боксчин Abraham Eduardo Montoya Torres бөгөөд тулаан нь 11дүгээр сарын 21-ний өдөр болохоор товлогдсон. 
Тамирчин солигдож, тэмцэээны хуваарьт өөрчлөлт орсон ч Э.Цэндбаатар монголчуудынхаа итгэлийг алдалгүй, бүх хүчээ дайчлан хичээх болно гэдгээ мэдэгдээд байгаа билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна