"Ноорог креатив Студио" ХХК-ийн захирал О.Уламсайхан өнөөдөр үүрээр 05:00 цагийн орчимд бусдад хутгалуулж, эмнэлэгт хүргэгдсэн. Түүний зүүн суга, зүүн гарын булчин тус газарт хутгалсан ба биеийн байдал хүнд Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Дөнгөж сая О.Уламсайхан хагалгаанд ороод гарч ирсэн байна.
Энэ талаар цагдаагийн байгууллага "Тус хэрэгт холбогдуулан Д-г саатуулан шалгаж байна. Уг хэрэг маргалдсаны улмаас үүссэн болох нь эхний байдлаар тогтоогдоод байна" гэдэг мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна