Тоглолтондоо ирээгүй, урлагийн этик,ёс зүйгүй дуучин Эгшиглэнд үзэгчид гомдолтой байна

Admin
2025/11/15

Өчигдөр буюу 11 дүгээр саын 14-ний өдөр Дуучин Хонгор, Эгшиглэн нарын хамтарсан тоглолт "Eco international tower"-н "F CLUP UB"-д зохиогдох байсан боловч дуучин Эгшиглэн тоглолтондоо ирээгүй байна. Тус тоглолтод хоёр дуучид хамтарсан хайрын дуунуудаа дуулна гэсэн боловч харамсалтай нь Эгшиглэн тоглолтондоо ирээгүйгээс болоод дуучин Хонгор ганцаараа дуусгажээ. Хувийн зохион байгуулалт байхгүй, үргэлж тоглолтоосоо хоцордог, бүүр ирдэггүй тухай энтертайнмант ертөнцийнхөн төдийгүй хэвлэлийнхэн ярьдаг. Мэргэжлийн ёс зүй,этикгүй Эгшиглэн төдийгүй зохион байгуулагчид  ямар ч хариуцлага хүлээгээгүйд үзэгчид сэтгэл дундуур байна. Уг нь бол уран бүтээлчид, зохион байгуулагчид үзэгчдийн эрх ашгийг хамгийн түрүүнд тавих учиртай. Ахмад уран бүтээлчид аав, ээжийгээ алдсан хүнд мэдээний араас ч бүх асуудлаа үлдээн тайзан дээр гардаг байсан тухайгаа ярьдаг. Харин орчин цагт Эгшиглэн мэтийн ийм уран бүтээлчдээс болж соёл,урлагийн уран бүтээлчдийн нэр хүнд унасаар байна


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.180
1 цагийн өмнө
0
0
Иим ямар дуучин гэж байдгииг чөтгөр бүү мэд ямар л өөдтэй дуулдаг юм байв гэж иргэд нээх хүлээж гоморхоогүй байхаа ирээгүй бол ирээгүй л биз
Хариулах