Эмч нар энэ сарын 13-наас цалингаа нэмүүлэхийн тулд ажил хаяхаар болоод буй. Үүнтэй холбогдуулан эмч нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ "Эмнэлгүүд 0 зогсолт хийхэд ойрхон байна. ЭМ-ийн сайд эмч нарын цалингийн асуудалд үүрэг чиглэл авсан бололтой. Таг дуугүй байна. Эмч нарынхаа цалинг нэмэхгүй байж, барилгын суурь нь ч тавигдаагүй Эко таур, Хүннү хотын захирагчийн алба сард жилд 163 тэрбум 740 мянган төгрөгийн түрээс төлөөд ажиллаж байна. Энэ сарын 12-нд Үндэсний хэмжээний жагсаал зохион байгуулна. 13-наас эмч нар ажил хаяна. Эмч нарын цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардаж байна. Шууд 3.5 сая төгрөг болго гэж шаардахгүй. Хэлэлцээрийн ширээний ард сууя гэж байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна