О.Уламсайхан: Надад тохиолдсон явдлыг элдэв янзаар улс төржүүлэх гээд хэрэггүй, юу ч тодорхой болоогүй байна

Admin
2025/11/13

"Ноорог"-ийн О.Уламсайхан мягмар гаригт үүрийн 05 цагт гэрийнхээ орцонд үл таних хүнд хутгалуулж, Цэргийн төв эмнэлэгт хагалгаанд орж эмчлүүлж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр өглөө О.Уламсайхан өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ. 

"Сэтгэлийн хүчээр л давна шдээ…

1. Би уйлан дуугарч та нарын бах тавийг хангахгүй. Хутга байтугай нударга даахгүй гэсэн коммент байна лээ, би нэг ч уйлан дуугаараагүй, дуугарахгүй харин намайг хутгалсан хүн л тэр оройноо уйлагнаад эхэлсэн шүү!

2. Ер нь ч өвдөж айхгүй байна, намайг яаж ч хэлсэн, бие махбод сэтгэл зүйгээр гэмтээсэн би нэг их тоохгүй. Би найз охиноо өөд болоход энэнээс хэдэн мянга дахин их өвдөлт аваад даваад гараад ирсэн.

3. Ер нь ч та нар юм л бол өөд болсон найз охиныг маань ярихаа боль малнуудаа. Тэр хүнд чинь ээж, аав, эгч, дүү, хайртай эмээ нь байдаг юм. (Дүү гэдэг нь тэр талбай дээр зохиомолоор гаргаж ирсэн хөгшин банди биш). 3 сарын баривчилгаанаас хойш өөд болсон хүний ясыг өндөлзүүллээ шд, болоо юм биш үү. Нэг салганасан юмыг салганаад энд тэнд бүдчих бүрд бурхан болсон охиныг нь яриад байх хэнд ч шаналантай байгаа.

4. Надад тохиолдсон явдлыг элдэв янзаар улс төржүүлэх гээд хэрэггүй, юу ч тодорхой болоогүй байна. Ер нь ч наад зодолдоод байсан талууд чинь бүгд надад дургүй, би алинтай нь ч хамаагүй. Би ямар нэгэн хэрэг хийсэн, айл гэр лүү дайрч орсон бол аль аль нь хамгийн түрүүнд намайг дуртай нь аргагүй хорьчих эрх мэдэлтэй улс.

5. Сэтгэлийн хүчээр ч гэж зүгээр Physical Asia-гаас болоод ингээд эхэлчихлээ, үнэндээ сайн эмч сувилагч нарын хүчинд л давж байна. Уушгины дөнгөж наагуур өнгөрсөн гэсэн. Гэснээс эмч нарын цалин нэмэх юу болсон бэ? " гэж бичсэн байна. 


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
138.199.21.219
1 цагийн өмнө
0
0
Хачин муу цавьны үс
Хариулах