"Нүүрсний" гэх Т.Аюурсайхан нарын хэргийг шалгасан АТГ-ын мөрдөгч албан тушаал дэвшжээ

Admin
2025/11/14

"Нүүрсний" гэх хэргээр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүн шүүгдэж, хэргийг шүүх эцэслэсэн. 

Харин тухайн хэргийг шалгасан АТГ-ын мөрдөгч гэр бүлээрээ Австрали улс руу удаан хугацаагаар явсан талаар  одоогоос хоёр жилийн өмнө  ISEE.MN мэдээлэл гаргаж байв. Тодруулбал, АТГ-ын мөрдөгч Д нь "Нүүрсний" гэх хэргийг шалгаж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлснийхээ дараахан Австралийн Сидней руу гэр бүлээрээ гарч явсан байдаг. Энэ нь магадгүй "Нүүрсний" гэх хэрэгт холбогдсон Б.Ганхуяг нарын хэргийг шалгасны "шан" байхыг үгүйсгэхгүй хэмээн мэдээллэж байв

Тэгвэл "Нүүрсний" хэргийг шалгаж, улмаар гаднын улс оронд багагүй хугацааг өнгөрүүлээд ирсэн АТГ-ын мөрдөгч Д нь Монголд эргэж ирээд албан тушаал дэвшсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, "Нүүрсний" хэргийг мөрдөж байсан АТГ-ын мөрдөгч Д нь Монголд ирснийхээ дараа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны даргаар томилогдсон байна. Өдгөө тэрбээр тус албан тушаалаа хашиж байгаа аж. "Нүүрсний" хэргээс олон албан тушаалтныг "сугалж" үлдсэн байж болзошгүй гэх хардлага нийгэмд байдаг. Гэтэл хэргийг мөрдсөн мөрдөгч, гаднын улс оронд багагүй хугацааг өнгөрөөж, улмаар буцаж ирээд албан тушаал дэвшиж томилогдсоны цаана АТГ-ын дарга З.Дашдаваа нарын ашиг сонирхол "Нүүрсний" гэх хэрэгт орсон юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм. 

Эх сурвалж: ISEE.MN


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна