"Авто осолд орсон хүн СХД-ийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн, биеийн байдал хүнд байна" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 12-ны 05:54 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал нэр бүхий жолооч "Toyota Prius" маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган зорчигч хоёр иргэнийг мөргөсний улмаас нэг иргэн амиа алдсан хэргийг ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, цаг агаарын нөхцөлд тааруулан хурдаа тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна