​Улсын драмын эрдмийн театр 95 дахь үзвэрийн жилийнхээ нээлтээ хийлээ​

Admin
2025/11/13

Улсын драмын эрдмийн театр 95 дэх үзвэрийн жилийнхээ нээлтийг 2025 оны 11-р сарын 12-ны өдөр Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн сэтгэл сэртхийлгэм өгүүлэмжтэй “Үгүйлэгдсэн хайр” жүжгээр ёслол төгөлдөр эхлүүлж байна.

Энэ удаагийн тавилтыг Төрийн соёрхолт, УГЗ Намнангийн Наранбаатар найруулан хүргэж буй бөгөөд хурдтай өөрчлөгдөж буй нийгмийн нүргээс шантарч, хүн чанар, хайр энэрэл, дотоод үнэт зүйлээ хадгалан үлдэхийг хичээж буй гэр бүлүүдийн эмзэг, зүрхэнд шингэх хувь тавиланг уран тансаг хэллэг, хүчтэй дүр бүтээлүүдээр дамжуулан өгүүлнэ.

Тус жүжгийн гол санаанд орчин цагийн нийгэмд улам бүр үгүйлэгдэж буй хүнлэг, нинжин сэтгэлийн дуулал, амьдралын утга учрыг сэргээх хайрын үнэ цэнийг үзэгчдэд мэдрүүлэх гүн утга шингэсэн.

Зохиолч: Бавуугийн Лхагвасүрэн Зохиолыг шинэтгэн бичсэн: Ядамсүрэнгийн Баяраа Ерөнхий найруулагч: Намнангийн Наранбаатар Ерөнхий зураач: Түдэвдоржийн Ганхуяг Хөгжмийн зохиолч: Батмөнхийн Чинбат Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч: Ганбаатарын Ган-Очир

Дүрүүдэд: Отгоолой- Б.Мөнх-Учрал Цэцэгээ- Т.Анхзул Базар- Д.Мөнх-Од /СТА/ Төгсөө- Б.Золзаяа /СТА/ Жамсран- И.Дашнамжил Жамсрангийн эхнэр- П.Мягмарсүрэн /СТА/ Базарын охин- А.Энхжин Лоолой Самдан- Ц.Жаргалсайхан /СТА/ Ээж- Ц.Баясгалан /МУГЖ/ Оюун- А.Номин-Эрдэнэ Болдоо- Г.Ганбат /СТА/ Зандараа- Б.Баттогтох /СТА/ Зурагчин- Ц.Рагчаа

Энэхүү бүтээл нь яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн уран сэтгэмж, хүний сэтгэлийн гүн гүнзгий мэдрэмжийг орчин үеийн тайзны хэлээр дахин илэрхийлэх онцгой уран сайхны үйл явдал болох юм.

???? Улсын драмын эрдмийн театр???? 2025 оны 11-р сарын 12-ноос???? https://ticket.mn/event/2780/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна