Нөхрийнхөө хоолонд олон тооны зүү хийж алахыг завдсан эмэгтэйд шүүхээс 2.6 жилийн хорих ял оноожээ

Admin
2025/11/12

Санаатай үйлдлээр нөхрөө хөнөөхийг завдсан ноцтой хоёр ч хэрэг Увс аймагт гарлаа. Тодруулбал, нөхрийнхөө хоолонд олон тооны зүү хийж, алахыг завдсан хэрэг 2021 онд гарсан. Харин нөгөө хэрэг нь 2024 онд Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэн Ч.О нууц амрагтайгаа хамтарч нөхрийнхөө хоолонд уксус, хулганы хор хийж уулгасан хэрэг гарсан юм. Эл хэргийг үйлдсэн эхнэр Ч.О болон түүний нууц амрагт шүүх 12-13 хорих ял оногдуулсан байдаг.

Тэгвэл 2021 онд гарсан нөхрийнхөө хоолонд олон тооны зүү хийж алахыг завдсан эмэгтэйд шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон байна. Тухайн хэргийг тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 23-нд Увс аймгийн Сагил суманд байрлах гэртээ нөхөр Ч.А-ийн аягатай хоолонд хугалж, жижиглэсэн зүүг олноор нь хийж, алахыг завдсан нь хэргийн мөрдлөгийн явцад нотлогджээ.

Хэрэг гардаг өдөр У.М гэртээ хоол  хийж, нөхөр Ч.А-ийн аяганд бантан хийж тавьсан. Хохирогч Ч.А тухайн аягатай хоолыг идэх явцад зүүний хугархайн хэсэг гарч ирснийг эхнэр У.М-д үзүүлж, яагаад аягатай хоолноос зүүний хугархай гарч ирж байгаа талаар асуусан. Энэ байдлыг гэрт хамт хоол идэж байсан Н.Г харж мэдсэн. Тухайн нөхцөл байдлаас үүдэж Ч.А аягатай  хоолоо гүйцэт идэхгүй орхиж, гэрээсээ гарч явсан. Гарч явсан хойгуур нь эхнэр У.М уг хоолны үлдэгдлийг гар угаалтуурын хувин уруу асгаж, аягыг угааж тавьсан.  Ч.А-ийн хэвлийд долоон ширхэг гадны биет буюу зүүний хугархай байсан нь хэвлийн тойм рентген зургаар илэрсэн. Ч.А-гийн гэрт хийсэн хэргийн газрын үзлэгээр угаалтуурын хувин дотроос 23, гэрийн бусад газраас таван ширхэг зүүний хугархай илэрсэн зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 Шүүгдэгч У.М-гийн Анхан шатны шүүх хуралдаанаас Давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс ногдуулсан 2.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ” гэжээ. Дээрх хэргийн шүүгдэгч М ялаа эдэлж дуусаад, суллагджээ.  

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна