Д.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг прокурор эсэргүүцжээ

Admin
2025/11/06

УИХ-ын гишүүн асан, гавьяат тамирчин Д.Кекүшюзанбатбаяр гэргий асан МУГЖ Т.Баясгалан нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн есдүгээр сарын 26-ны өдөр хэлэлцээд, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэмээн хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн байдаг.

Тодруулбал, шүүдэгч Д.Батбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт, Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Шүүгдэгч Т.Баясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт хэрэгт, Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Шүүгдэгч Н.Болормаа, Б.Цэрэндорж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

  • Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Батбаяр нь шүүгдэгч Т.Баясгалантай бүлэглэн бодит байдлыг нуух замаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалтын захиргаа удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч нэр бүхий 6 аж ахуйн нэгж компанийн нэрээр Богдхан уулын дархан цаазат газарт газар эзэмших эрхийг залилан авсан гэх нөхцөл байдал нотлогдон тогтоогдоогүй ба газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдлийг залилах гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй,
  • Мөн шүүгдэгч Н.Болормаатай гэмт хэрэг үйлдэхэд санаатайгаар хамтран оролцоогүй байх тул шүүгдэгч Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох залилах, мөнгө угаах гэмт хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч Н.Болормаа нь ганцаараа 2009-2010 оны хооронд бусдыг хуурч, их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Батбаяр, Б.Цэрэндорж нар нь бүлэглэн 2011 оны 05 дугаар сараас 07 дугаар сарын хугацаанд бусдыг хуурч, их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Н.Болормаа, Д.Батбаяр, Б.Цэрэндорж нарыг гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Д.Батбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Болормаад 10,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Цэрэндоржид 40,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Шүүгдэгч Н.Болормаа нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Д.Батбаяр, Б.Цэрэндорж нараас нийт 12,992,188,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байдаг. 

Тэгвэл анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг прокуророос эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Одоогоор тус эсэргүүцлийг хэлэлцэх хурал товлогдоогүй байгаа юм

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна