А.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Admin
2025/10/02

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, А.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2025 оны аравдугаар сарын 23-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлогдлоо.

А.ГАНХУЯГ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

А.Ганхуяг нарт холбогдох "Ногоон автобусны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.10.02/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болж байна. Одоогоор гурван өмгөөлөгч шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг хэлэлцэхээр болж, шүүх хуралдааныг түр завсарлуулаад байна.

"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд дууссан. Тодруулбал, шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 14-нөөс нээлттэй байдлаар шууд дамжуулж, үргэлжилсэн юм.

Улмаар шүүхээс шүүгдэгч А.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг болон 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял оногдуулахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 хэсэгт 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял оногдуулсан билээ. Түүнчлэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат, С.Жавхлантбаатар нарын  15 хүнд ял оноосон юм.

Харин А.Ганхуяг нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна