“Таванбогд“ группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханыг сэтгүүлчид халдсан хэргээр шалгаж байна

Admin
2025/09/30

"Таванбогд" группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханыг зөрчлийн хэргээр шалгаж байна. Тодруулбал, 2025 оны есдүгээр сарын 03-ны өдөр сэтгүүлч А.Баярмаа Төв талбайд "Таванбогд" группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхантай таарч, улмаар “Бусдыг зодчихоод оргон зайлсан хүүгийнхээ асуудлаар мэдээлэл өгөөч” хэмээн асуусан байдаг. Харин түүний асуултад Ц.Баатарсайхан бухимдаж, сэтгүүлч А.Баярмаагийн утсыг цохиж унагасан юм.

Тиймээс "Глоб интернэшнл төв" ТББ-аас албан ёсны мэдэгдэл гаргаж, сэтгүүлчийн биед халдсан ноцтой үйлдлийнхээ төлөө уучлалт гуйхыг Б.Баатарсайханаас шаардсан байдаг. Мөн Тас.мн сайтын сэтгүүлч А.Баярмаагийн гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар нь Ц.Баатарсайханд Зөрчлийн тухай хуулийн 5.3.1-ээр хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Ц.Баатарсайханыг гэм буруутай гэж үзвэл 100,000 төгрөгөөр торгох аж.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.72.245.198
59 минутын өмнө
0
0
luivraar bayjij iim ondorlogt chursen , chuuchdee ich mongoor osgoj danalzuulsan BAATARSAICHAN schuudee . Odoo ene ger buliig chuul tsagdaa ,tagnuul prokuror chamgaaldag . Uuchlalt gedgiig oilgoch bolov uu ! .
Хариулах