Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Монгол Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долоодугаар сарын 30-нд авто ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Улмаар тээврийн прокурорын газраас эсрэг урсгалаас орж ирж мөргөлдсөн машины жолооч Ц.О-г яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг Сэлэнгэ аймгийн сайхан сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх есдүгээр сарын 16-нд хэлэлцэн хэрэгт холбогдогч талаас хохирол барагдуулах тав хоногийн завсарлага авчээ. Улмаар Ц.О-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхэд маргааш буюу / 2025.09.23/-нд товлогдсон байна.
Бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой "Мөнгөн медаль", Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт тавдугаар байр, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан, олон улсын хэмжээний мастер цолтой, уран хурц, түргэн шуурхай барилдаантай бөх байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна