ГАР УТАС ХУДАЛДААНЫ ТӨВД ОРСОН ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ХАЛУУН МӨРӨӨР НЬ ИЛРҮҮЛЛЭЭ
Энэ оны 09 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө 05.00 цагт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх “Гар утас худалдааны төвд хулгайч орсон байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.Дуудлага мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, тус төвийн түрээслэч 4 иргэний лангуунаас нийт 76 ширхэг гар утсыг Дорнод аймгийн харьяат 26 настай Т гэгч хулгайлсан үйлдлийг илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
- Иймд иргэн, хуулийн этгээд та бүхэн өөрсдийн үйл ажиллагаа эрхэлж байгаа обьектод стандартад нийтсэн хяналтын камер суурилуулах, харуул хамгаалалтаа сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна