​“Загреб-2025” ДАШТ-ээс Түвшинжаргалын Энхжин хүрэл медаль хүртлээ

Admin
2025/09/18

“Загреб-2025” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин хүрэл медалийн төлөө барилдаж, яллаа.

Түүний өрсөлдөгч нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн АШТ-ий хошой аварга АНУ-ын Эллен Килти байв.

Энэхүү барилдаанд Т.Энхжин 4:2-оор илүүрхэж, Монголын багийн гурав дахь медалийн эзэн боллоо.

“Загреб-2025” ДАШТ-ий 65 кг-д зодоглосон Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин, Энэтхэгийн Вайшнави Патилтай хүч сорихдоо шийдвэрлэх хагасын эхэнд даралтаар буулган авч, хагас шигшээд шалгараад байсан билээ.






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна