Цахим спортын “CS2” төрлийн мэргэжлийн багуудын чансааг тогтоодог хамгийн том хоёр платформ байдаг нь “Valve”, “HLTV” юм.
Өнгөрсөн долоо хоногт “HLTV”-гийн шинэ чансаагаар хоёрдугаар байрт жагссан “MongolZ” Өдгөө Сербийн Белград хотод болж буй “Counter Strike 2” тоглоомын “FISSURE Playground 2”-д оролцож байгаа билээ. Тус тэмцээнд “MongolZ” өчигдөр гуравдугаар тойрогт Хятадын “Tyloo” багийг 2:1-ээр хожсон. Улмаар “Valve”-аас гаргадаг VRS чансааны жагсаалтаар дэлхийд тэргүүлж эхэллээ. “MongolZ” баг 1960 оноогоор тэргүүлж байгаа бол “Vitality” 1955 оноотой удаалж, “Spirit” 1943, “MOUZ” 1870, “Falcons” 1822 оноогоор эхний тавд багтаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна