Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины гэгээн дурсгалд зориулж зул өргөх ёслол болно

А.Булганчимэг
2025/09/15

Өнгөрсөн оны зургаадугаар сард 20настай Ц.Дагвадорж 32 настай эмэгтэй, 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай хөнөөж цогцсыг нь шүүгээ, чемоданд нуусан жигшүүрт хэрэг гарсан. Уг хэргийг газрын зургийг 16 настай охины ээж цахим сүлжээнд нийтэлж олны анхааралд хүрч байна. Хэрэгт Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нар яллагдагчаар татагдаад байгаа бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг энэ лхагва гарагт болох юм. Харин цахим орчинд тархсан зурагт байгаа Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нар 16 настай талийгаачийг Ц.Дагвадорж хөнөөж байхад хажуугийн өрөөнд байжээ. Хэргийг шалгаж байгаа прокурор Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хохирогч гэж үзэж, яллагдагчаар татан  шалгах үндэслэлгүй хэмээн үзсэн гэх утга бүхий тайлбарыг шүүхээс хийгээд байгаа юм. Үүнд талийгаачийн ар гэрийнхэн “Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг гэмт хэрэгтэнтэй үгсэн тохиролцож, 16 настай охиныг нь онц хэрцгийгээр хөнөөсөн байж болзошгүй. Хууль хяналтын байгууллагынхан хэт нэг талыг баримталж, гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж олгож байна. Өөрөөр хэлбэл, хууль хяналтынхны буруутай үйлдлээс болж хоёр гэмт хэрэгтэн хохирогч болчихоод байна” гэх утга бүхий гомдлыг олон нийтийн сүлжээнд түгээсэн юм.

Тэгвэл 16 настай охины ар гэрийнхэн өнөөдөр олон нийтэд мэдээлэл өгөхөөр болжээ. Түүнчлэн өнөөдөр 19 цагаас талбай дээр охины гэгээн дурсгалд зориулж зул өргөх ёслол болно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна