Л.Алтанцэцэг боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Admin
2025/09/14

 Их Британийн Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг жингийн хагас шигшээ тулаанд 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт, ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин, ОУХМ Лутсайханы Алтанцэцэг Энэтхэгийн тамирчин Минакшитай тулалдаж ялагдал хүлээж, хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр өчигдөр Японы Хикару Шинохараг ялж, хүрэл медалийн болзол хангасан юм.

ОУХМ Л.Алтанцэцэг ийнхүү дэлхийн рингнээс дараалан медаль хүртэж буй Монголын анхны эмэгтэй боксчин болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна