Их Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монголын шилдэг тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт ОБЕГ харъяа Аврагч спорт хорооны тамирчин Лутсайханы Алтанцэцэг медалийн төлөө Японы Хикару Шинохараг ялж, хүрэл медалийн болзол хангалаа.
Өнөөдөр буюу 2025.09.13-ний орой Энэтхэгийн тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдах юм.
Мөн эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин Алдархишигийн Баттулга медалийн төлөө Испани тамирчин Молино Салвадорийг ялж, хүрэл медалийн болзол хангалаа.
Өнөөдөр орой мөнгөн медалийн төлөө Японы тамирчинтай тулалдана.
Монголын баг тамирчиддаа амжилт хүсье ????????
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна