Х.Цагаанбаатарын шавь Баярзулын Хулан өсвөр үеийн ДАШТ-т 40 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ

А.Булганчимэг
2025/08/28

Х.Цагаанбаатарын шавь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Баярзулын Хулан өсвөр үеийн ДАШТ-ий эхний өдөр охидын 40 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. Тэмцээнд манай улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тэргүүтэй таван дасгалжуулагчийн удирдлага дор 20 тамирчин өрсөлдсөлдлөө. Эдгээр охидын 40 кг-ын жинд Б.Хулан хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд IJF (ОХУ)-ын бөхийг үндсэн цагт юүко үнэлгээгээр ялжээ. Б.Хулан “Афин-2004” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын шавь бөгөөд дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож буй нь энэ юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.86
2025/08/29
0
0
Баяр хүргэе
Хариулах