Ерөнхий сайд Г.Занданшатар 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ

Admin
2025/08/26

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар манай улсад айлчилж буй БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Ерөнхийлөгч Чан Вон Самтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Монгол Улсад Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 30 жилийн ойн мэнд хүргээд, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.

КОЙКА бол Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн хөгжлийн түнш байгууллага гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Тус байгууллагын Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газар бүх талаар дэмжиж ажиллана гэлээ.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгч Чан Вон Сам цаашид хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, ирээдүйд чиглэсэн шинэ санаачилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна