Эрчим хүчний Төрийн өмчид газруудыг нутаг нэгтнүүдээрээ дүүргэсэн Д.Чойжилсүрэн сайд

Admin
2025/08/23

Улаанбаатар хот барилгаар дүүрсэн ширэнгэн ой болсон. Хаа сайгүй машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн байхгүй, стандарт үгүй барилгууд. Харин үзвэр үйлчилгээ, спорт заал, соён гэгээрүүлэх төв тун цөөн.  УДБЭТ, УДЭТ, Хүүхэлдэйн театр гээд улсын байгууллагууд өөрийн гэсэн театртай бол хувь уран бүтээлчид уран бүтээлээ үзэгчиддээ тайлагнах цөөн газартай. Түүний нэг нь Монголдоо л анхдагч гэж хэлж болох хувийн концертын танхим болох UB палас байсан юмЭстрад, рок поп, зохиолын дуучид, хошин шогийн хамтлаг гээд урлагийнхны тоглолтоо хийдэг  байсан тус концертын танхимийг энэ хавар нураасан. Тэгвэл тус газрыг Эрчим хүчний сайд Чойжилсүрэн худалдан авсан билээИнгээд Д.Чойжилсүрэн сайдын балгаар  үзвэр үйлчилгээний газар нэгээр хасагдаж харин орон сууц нэгээр нэмэгдэх бололтой.   Ер нь Д.Чойжилсүрэн сайд Улаанбаатар хотод сүндэрлэж буй олон хорооллыг барьсан.

Увсынхан хэзээнээсээ ах дүү, нутаг нэгтнээ дэмжиж дээш нь чирж явдагын жишгээр түүний эзэмшлийн “Хурд” группийн барьсан Нарны хорооллын дийлэнхи оршин суугчид Увсынхан гэлцдэг. Ямар сайндаа л Увсын 100 жилээр нэгэн иргэн манай хорооллынхон /Нарнаы хороолол/бүгд нутаг руугаа явжээ хэмээ гэрэлгүй цонхнуудын бичлэг хийн өөрийн сошиал хаягтаа байршуулж байв.

Эрчим хүчний сайдаар анх томилогдохдоо “АРГАЛНА ДАА”гэж хэлж байсан Чойжилсүрэн ёстой л Увсын нохойг ч ажилд томилж чадсан сүүхээтэй сайд. Эрчим хүчний салбар Увсын ажилчдаар дүүрсэн. Тэрээр нутгийн дүү болох М.Мөнхөөг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр  “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралаар томилсон байдаг. Мөн Амгалан дулааны станц”-ын ерөнхий инженерээр мөн л Увсын уугуул Э.Мөнхжаргал гэж хүн ажиллаж буй. Одоо тус станцад үйлчлэгчээс, захирал хүртлээ Уьсынхан ажилладаг.Нутгийнхандаа бол сүүхээтэй сайн хүн ч бусад нутгийн боловсролтой чадвартай залуучуудад бол замын садаа. 

Түүний балаг үүгээр дуусахгүй ээ... Эрчим хүчний сайд Чойжилсүрэн яамны төсвөөс 5 тэрбум төгрөг хасаад, Увсад зам тавиулчихсан. Өөрөөр хэлбэл эрчим хүчний салбарт орох байсан сахүүжилтийг өөр салбарт дураар ашигласан. Түүний хэрэг үүгээр дуусахгүй:.. 

Тэрээр төрийн томоохон барилгыг тендергүйгээр барьсанбайдаг. Үүнээс дурдвал: Чингэлтэй дүүргийн захиргааны байрны хоёр давхар, есөн давхар суурьтай барилгын тендерт ганцаараа 64.8тэрбум төгрөгөөр шалгарсан Сүхбаатар дүүргийн цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолборын барилга (18.7 тэрбум), гадна тохижилт (9.7 тэрбум) Чингис хаан музейн 53тэрбум төгрөгийн тендерМөрдөн байцаах албаны 9.2тэрбум, Дотоод хэргийн их сургуулийн төв номын сан, спорт цогцолбор (18.5тэрбум) зэрэг төсвийн барилга угсралтыг тендергүйгээр шууд гэрээгээр гүйцэтгэсэн байдаг. Өнгөрсөн онд гэхэд нийт найман тендерт оролцож, гурван тендерт нь шалгарч, нийт 26.6тэрбум төгрөгийн үнийн дүнтэй ажлыг гүйцэтгэсэн. 

Ханаж цаддаггүй хувийн ашиг сонирхлыг тэргүүнд тавьдаг ийм л сайд төр түшилцсээр. 

Д.Чойжилсүрэн нь 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга2008 оноос өнөөдрийг хүртэл Улсын их хурлын гишүүнээр ажиллахдаа Сангийн сайдМонгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаМонгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаЭрчим хүчний сайдаар ажилласан юм.

Энэ зун станц дэлбэрч нэг хүний алтан амиа алдсан ч ХОВХОРДОГГҮЙ САЙД Д.ЧОЙЖИЛСҮРЭН  хариуцлага хүлээсэнгүй. 

Тог хязгаарлана, тэг зогсоно, Улаанбаатар хот энэ өвөлхөлдөх аюултай гэж ард иргэдээ сүрдүүлдэг сайд маань энэ намар бидэнд өвөлжилтийн тухай ямар хүнд мэдээ дуулгах бол...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.34
3 цагийн өмнө
0
0
Энэ шунал зайлах болоогүй юу
Хариулах