Тэргүүн шадар сайд Н.Учрал сайдын зөвлөлөө бүрдүүллээ

Admin
2025/08/22

Н.Учрал: Хөгжлийн төлөвлөгөөг хамтдаа боловсруулна

Эдийн засгийн хөгжлийн яам нь Монгол Улсын хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлдог төв байгууллага. 

Бид шинэ санаа, технологи, хувийн хэвшилд тулгуурласан төсөл, бизнесийн эрх чөлөөг дэмжих шийдвэр гаргадаг.

Энэ хүрээнд 10-р сарын 30-нд багтаан 5 жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. 

Үүний тулд зөвлөл байгуулж, анхны хурлаа хийлээ. 

Зөвлөл орон тооны бус, цалингүй ажиллаж, шаардлагатай үед зөвлөлдөж шийдвэр гаргана.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд:

▪️ И.Батхүү – Төрийн нарийн бичгийн дарга

▪️ Ч.Улаан – Сангийн сайд асан, гавьяат эдийн засагч

▪️ Ч.Хашчулуун – Эдийн засагч, доктор, профессор

▪️ Ц.Батсүх – СЭЗИС-ийн профессор, доктор (PhD)

▪️ Б.Түвшинтөгс – Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D)

▪️ Ч.Анхбаяр – МУИС-ийн доктор (Ph.D)

▪️ Г.Бумчимэг – “Банк, санхүүгийн академи” ТББ-ын захирал

▪️ Г.Энхбат – Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны дарга нар багтаж байна.

Монгол Улсын хөгжлийн стратегийг боловсруулахад өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье. 

Хамтдаа зөвлөлдөж, хамтдаа бүтээе.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна