Саудын Арабын Эр-Рияд хотноо 8-р сарын 20-ны өдөр хөшгөө нээсэн “CS2” тоглоомын Дэлхийн цомын тэмцээнд 16 баг хасагдах форматаар өрсөлдөж байна.
Эдгээрээс 15 баг нь VRS чансаагаар манлайлагчид бол харин Хятадын “Tyloo”-гийн хувьд Азийн Аваргуудын лигт түрүүлснээр Дэлхийн цомд оролцох эрхтэй болсон юм.
1.250.000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд хүч сорьж буй “The MongolZ” багийнхан өчигдөр “GamerLegion” багийг 2:0-ээр буулган авснаар шигшээ наймд шалгарлаа.
Ингэснээр тэд наймдугаар сарын 22-нд 01:30 минутаас “3DMAX“-тай өрсөлдөнө.
“3DMAX“ багийнхан эхний шатнаа “Navi” багийг хожсон билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна