Э.Одзаяа “U20” ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Admin
2025/08/21

Чөлөөт бөхийн "U20" ангиллын ДАШТ наймдугаар сарын 17-24-ний өдрүүдээр Болгарын Самоков хотноо болж байна.

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд зодоглосон Э.Одзаяа Украйны бөх, "U20" ангиллын Европын аварга, "U17" ангиллын ДАШТ-ий мөнгөн медальт Олександра Рыбакыг 9:8 оноогоор буулган авч хүрэл медаль хүртлээ.

Тэрээр эхний барилдаануудад Өмнөд Солонгосын Ён Вү Сон, Хятадын бөх U17 ангиллын дэлхийн аварга Киү Вэнжин, Анголын Жозет Мавунгу нартай барилдахдаа 31 оноог авч, ганц ч оноо алдалгүй илүүрхэн ялалт байгуулсан юм.

Э.Одзаяа гурван жилийн өмнө 17 хүртэлх насныхны Азийн АШТ-д түрүүлж, нондин жил насанд хүрэгчдийн УАШТ-ий 68 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна